Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгарын 1956 оны хувьсгал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Унгар Улсын төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд оролцов.

Энэхүү ёслол нь 1956 оны хувьсгал, эрх чөлөөний төлөөх тэмцэлд оролцсон эх орончдын дурсгалыг хүндэтгэх, Унгарын ард түмний эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн ач холбогдлыг эргэн санахад чиглэсэн арга хэмжээ боллоо.
1956 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Унгар Улсад эхэлсэн хувьсгал нь Зөвлөлтийн нөлөө, тухайн үеийн коммунист дэглэмийн эсрэг өрнөсөн ард түмний хөдөлгөөн бөгөөд улс төрийн эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнол, өөрийн хувь заяаг бие даан тодорхойлох эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдсэн юм.