АНХААРУУЛГА: Хувь хүн итгэмжлэлийг цахимаар үйлдэхдээ заавал өөрийн биеэр үйлдэнэ. Хувийн мэдээлэл, нэвтрэх эрхээ бусдад дамжуулж гуравдагч этгээдээр итгэмжлэл үйлдүүлэх нь Иргэний тухай хууль, Нотариатын тухай хууль, Нууцын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчих эрсдэлтэй бөгөөд итгэмжлэл хүчингүйд тооцогдох, улмаар үүсэх эрх зүйн, санхүүгийн хариуцлага, хохирлыг тухайн иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу!
Та цахим итгэмжлэл илгээх бол https://consul.notary.mn/login хаягаар бүртгэл үүсгэнэ үү.
Бүртгэл үүсгэсний дараагаар бүртгэлтэй имэйл хаягт нууц дугаартай имэйл ирэхгүй байвал Элчин сайдын яамны консулын ажилтантай холбогдоно уу.
www.consul.notary.mn хаягаар нэвтэрч, өөрт шаардлагатай итгэмжлэлийн маягтыг сонгоно уу.
Мэдээллээ бөглөхдөө зөвхөн КИРИЛЛ үсэг ашиглана уу.
1. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ хэсэгт
- Баталгаажуулах Дипломат төлөөлөгчийн газар гэсэн хэсэгт “БУДАПЕШТ. Унгар Улсад суугаа ЭСЯ”-ыг сонгоно.
- Төлөөлүүлэгч / Төлөөлөгч нь 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.
- Төлөөлүүлэгч гэдэг нь Та өөрөө, гадаадад оршин суугаа хаягаа англи хэл дээр бичиж болно
- Төлөөлөгч гэдэг нь Монголд хүлээн авах иргэн /Насанд хүрсэн Монгол Улсын иргэн/ оршин суугаа хаягийг кирилл үсгээр бичнэ
2. ИТГЭМЖЛЭЛЭЭР ОЛГОХ ЭРХ хэсэгт
- Эрхүүдийг сонгохдоо нөхөж бичих хэсгийг бүрэн гүйцэт бөглөнө үү.
- Таны олгох эрх сонголтод байхгүй бол БУСАД гэсэн сонголтыг сонгож хийх боломжтой.
- БУСАД сонголтыг сонгох үед гарч ирсэн талбарыг доош нь татаж томруулна уу.
- Банканд ямарваа нэг үйлчилгээ авах итгэмжлэл бол банкны нэр, дансны дугаараа заавал бөглөнө.
- Хэрэв Та интернет банк, банкны аппликейшнтэй холбоотой итгэмжлэл илгээж, мэдээллээ шинэчлэх хүсэлтэй бол шинээр бүртгүүлэх хүсэлтэй байгаа имэйл хаяг, утасны дугаараа заавал бичнэ үү.
- Хүүхэдтэй холбоотой итгэмжлэл бол хүүхдийн овог нэр, регистрийн дугаарыг заавал бичиж, хүүхдийн төрсний гэрчилгээг 4 дэх алхам буюу Хасвралт хэсэгт заавал хавсаргана. -Үл хөдлөх хөрөнгө, өмчлөлийн болон эзэмшлийн газар, тээврийн хэрэгсэлтэй холбоотой итгэмжлэл бол гэрчилгээ дээрх мэдээллийг нягтлан бөглөж, гэрчилгээг 4 дэх алхам буюу Хасвралт хэсэгт заавал хавсаргана.
3. БУСАД НӨХЦӨЛ хэсэгт
- Итгэмжлэл нь Иргэний хуулинд зааснаар олгосон өдрөөс 3 хүртэл жил хүчинтэй байх боломжтой.
- Итгэмжлэлийн хугацааг “15” “хоног”, “3” “сар”, “2” “жил” гэх мэт байдлаар оруулна уу.
4. ХАВСРАЛТ хэсэгт
- Төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн хүчин төгөлдөр бичиг баримтыг ЗААВАЛ хавсаргана уу (Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр)
- Хавсралтын төрлийг сонгож холбогдох бичиг баримтын сайн чанартай jpeg, png зураг эсхүл PDF файл оруулна уу.
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл илгээх бол эцэг, эхийн хэн нэг нь төлөөлж итгэмжлэл илгээх ба хавсралт бичиг баримтад хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гэрчилгээ, 16-17 насны хүүхдийн иргэний үнэмлэх /ар, өвөр/-ын болон өөрийн бичиг баримтын хамт хавсаргана,
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана
5. ҮЙЛДЭЛ ХАРАХ хэсэгт
- Таны бөглөсөн мэдээллүүдийг үндэслэн итгэмжлэлийн загвар гарч ирэх бөгөөд энэ итгэмжлэлд өөрчлөлт оролгүй баталгаажих тул Та мэдээллээ энэ хэсэгт үнэн зөв бөглөсөн, итгэмжлэлээр олгох эрх ойлгомжтой байгаа эсэхийг САЙТАР ШАЛГАЖ, ХАДГАЛАХ товчийг дарна уу.
ИТГЭМЖЛЭЛ ХЯНУУЛАХААР ИЛГЭЭСНИЙ ДАРАА
- Итгэмжлэлийг хянах хугацаа: ажлын 1-2 хоног болно.
- Консулын ажилтан итгэмжлэлийг БУЦААСАН тохиолдолд “МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ” цэс рүү орж ХЯНУУЛАХ ХҮСЭЛТ хэсгээс БУЦААСАН товч дээр даран БУЦААСАН ШАЛТГААНЫГ ЗААВАЛ УНШИНА УУ
- Буцаасан итгэмжлэлийн баруун талд байгаа ЗАСАХ товч дээр дарж итгэмжлэлийг засах, эсхүл хавсралт материал нэмж, дахин хянуулахаар илгээнэ.
- Консулын ажилтан итгэмжлэлийг хүлээн авч, хянан ЗӨВШӨӨРСНИЙ дараа QR code-той итгэмжлэл үүснэ. QR code-той итгэмжлэлийг “Миний үйлчилгээ” цэс рүү орж БАТАЛГААЖСАН ХҮСЭЛТ хэсгээс ШИНЭ эсхүл БАТАЛГААЖСАН төлөвт шилжсэн итгэмжлэлийг ХАРАХ товч дээр дарж, хэвлэн авна.
- Итгэмжлэлийг хэвлэж, өөрийн нэрний хажууд буй зураасууд дээр 2 удаа гарын үсгээ зурна.
- Итгэмжлэлийн хураамжийг Элчин сайдын яамны доорх данс руу шилжүүлээд бидэнд гүйлгээний баримтаа ирүүлээрэй.
- Банкны нэр: MBH Bank
- Дансны дугаар: 10300002-50111699-71003289
- Дансны эзэмшигчийн нэр: Embassy of Mongolia in Budapest
- Гүйлгээний утга: Итгэмжлэлийн бүртгэлийн дугаараа бичнэ үү
- Гарын үсэг зурсан итгэмжлэлээ бидэнд доорх хаягаар шуудангаар /цаасаар нь/ ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТын хамт ирүүлнэ.
- Mongólia Nagykövetsége
- Хаяг: 1022 Budapest Bogár utca 14/С.
- Гарын үсэг зурсан итгэмжлэлийг консулын ажилтан шуудангаар /цаасаар нь/ хүлээн авч, архвласнаар гарын үсэг зурсан хуудасны зүүн доод буланд байгаа QR кодыг ашиглан Төлөөлөгч Монголд НОТАРИАТААС хүлээн авах боломжтой болно.