Өв хүлээн авах эсхүл өвлөх эрхээс татгалзах тухай хүсэлтийг иргэн Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж хүсэлт гаргахыг анхаарна уу.
Шаардлагатай бичиг баримт
- 1. Монгол Улсын хүчин төгөлдөр хугацаатай бичиг баримт /гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа/
- 2. Гар өргөдөл /Элчин сайдын яаманд ирээд бичнэ/
- 3. Нас барсан хүний нас барсны гэрчилгээний хуулбар
- 4. Өөрийн төрсний гэрчилгээний хуулбар /хэрэв эцэг эх бол/, гэрлэлтийн гэрчилгээ /хэрэв эхнэр, нөхөр бол/
- 5. Өв хүлээн авах эсхүл өвлөхөөс татгалзаж буй хөрөнгөний гэрчилгээний хуулбар. /Жишээ нь: Үл хөдлөх хөрөнгөний гэрчилгээний хуулбар, банкны тодорхойлолт гэх мэт/
- 6. Татгалзаж байгаа тохиолдолд өвлөх эрхээ шилжүүлж байгаа хүний овог, нэр, регистрийн дугаар
- 7. Үйлчилгээний хураамж – 10 ам. доллар /3500 форинт*/ *Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө.