Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн дагуу Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулахдаа иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах бөгөөд өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирж, биеийн давхцахгүй өгөгдөл (хурууны хээгээ өгч, цээж зургаа даруулна)-өө бүртгүүлнэ.
Иргэн Та биеийн давхцахгүй өгөгдлөө бүртгүүлсний дараагаар иргэний үнэмлэхээ:
- Элчин сайдын яаманд захиалах, хүлээн авах /Элчин сайдын яаманд захиалсан паспортыг хүлээн авах хугацаа нь Гадаад харилцааны яамнаас дипломат шуудан ирэх хугацаанаас хамаарах тул 1-2 сар хүлээх магадлалтай./
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Монгол Улсад захиалах, Монгол Улсад хүлээн авах боломжтой.
Хэрэв Та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний үнэмлэхээ захиалж, хүлээн авах бол итгэмжлэл илгээх цаг авч, ИТГЭМЖЛЭЛ илгээхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж ирнэ үү.
Бүрдүүлэх баримт бичиг
Иргэнийг гэрчлэх баримт бичиг
- 16 нас хүрч, анх удаа иргэний үнэмлэх авах иргэн: Төрсний гэрчилгээ, эсхүл e-Mongolia-гаас авсан Төрсний бүртгэлийн лавлагаа, Гадаад паспорт
- 25, 45 нас хүрч, иргэний үнэмлэхээ солиулах иргэн: Монгол Улсын цахим иргэний үнэмлэх, эсхүл e-Mongolia-гаас авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа, Гадаад паспорт
Үйлчилгээний хураамж
- Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл – 5 ам. доллар /1,750 форинт*/
- Элчин сайдын яаманд захиалж, хүлээн авах тохиолдолд Иргэний үнэмлэх захиалах хураамж – 10 ам. доллар /3,500 форинт*/ *Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө.
Нэмэлт тайлбар
Монгол Улсад хаягийн бүртгэлтэй иргэний биеийн давхцаагүй мэдээллийг авах тул check.burtgel.gov.mn хаягаар орж иргэн Та бүртгэлтэй хаяг дээрээ байгаа эсэхийг шалгах боломжтой.
Иргэний үнэмлэх хэвлэлтэд орсноор төрийн үйлчилгээний цахим платформ /e-Mongolia/-д иргэний мэдээлэл шинэчлэгдэнэ.