Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ болон лавлагаа олгоно. Үүнд:
- Нас барсан тухай эмнэлгийн магадалгаа,
- Нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт, зэрэг болно.
Нас барсны гэрчилгээг нас барагчийг бүртгүүлж байгаа иргэнд / хамаарал бүхий этгээдэд нэг удаа олгох бөгөөд дахин авах тохиолдолд нас барсны бүртгэлийн лавлагаа олгоно.