Гэрлэх хосууд өөрсдийн биеэр Элчин сайдын яаманд 1-2 гэрчийн хамт /Монгол Улсын иргэн байх/ ирж бүртгүүлэхийг анхаарна уу.
Гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ авах иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Мэдүүлгийн маягт
Гэрлэлт бүртгүүлж, гэрчилгээ авах мэдүүлэг
Гэрлэх хосуудын өргөдөл
Гэрлэлт бүртгүүлэх Монгол Улсын иргэдийн гаргах өргөдөл
Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь гадаад улсын иргэн бол дараах загвараар өөрийн төрөлх хэл дээр өргөдөл гаргах шаардлагатай. Гэрлэхийг хүсэгчид тус тусын өргөдөл дээр өөрийн гараар бөглөж, гарын үсэг зурсан байх шаардлагатай.
Нэг гараар бичсэн тохиолдолд буцаахыг анхаарна уу.
Анхаарах: Гадаад улсын иргэнд УБЕГ-аас бүртгэлийн дугаар авах шаардлагатай тул төрсний бүртгэл хийх цаг авахаас өмнө Элчин сайдын яамтай холбогдохыг хүсье.
Иргэний үнэмлэх
Гэрлэхийг хүсэгчдийн хүчинтэй Монгол Улсын цахим иргэний үнэмлэх, эсхүл e-Mongolia-гаас авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа.
Гадаад паспорт болон хүчингүй иргэний үнэмлэхийг үндэслэн гэрлэлт бүртгэх боломжгүй гэдгийг анхаарна уу. /Гадаадын иргэн бол паспортын хуулбар эсхүл гадаад паспортыг орлох бусад бичиг баримт/
Шинжилгээний бичгүүд
- ДОХ /HIV – цусны шинжилгээ/,
- Сүрьеэ /Tuberculosis – цээжний рентген зургийн тайлбар/,
- Сэтгэцийн эрүүл мэнд /харьяа өрхийн эмнэлгээс “эрүүл” гэсэн тодорхойлолт, эсхүл eclinic.mn, emch.app зэрэг эрүүл мэндийн цахим платформ ашиглан СЭМҮТ-өөс тодорхойлолт авах боломжтой.
Хэрэв өөр улсад гэрлэлтээ батлуулсан бол шинжилгээний бичгүүд шаардлагагүй, өөр улсад батлуулсан гэрлэлтийн гэрчилгээгээ авчрах шаардлагатай
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар, E-Mongolia-гаас авч, хуулбарыг хавсаргасан байна. Гадаад улсын иргэн бол ижил төрлийн лавлагааг холбогдох байгууллагаас авч, хавсаргана.
Бүртгэлийн хураамж
| Гэрлэлтийн гэрчилгээний хураамж – 10 ам. доллар /3500 форинт*/ *Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө. |
Гэрлэсний бүртгэл ажлын 5 хоногт баталгаажиж, Е-Mongolia цахим системд гэрлэлтийн бүртгэлийг харах, лавлагаа авах боломжтой болно.