Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН “1242: ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” КИНОНЫ ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ ПЕТЕР ШУУШ, ПРОДЮСЕР КОРНЕЛ ШИПУШ НАРТАЙ УУЛЗАВ.

Нийтэлсэн 06/10/2026

Элчин сайд Н.Энхтайван Монголын Их хаан Батын Европ дахь аян дайнаас сэдэвлэн бүтээсэн Унгарын “1242: Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч Петер Шууш, продюсер Корнел Шипуш нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр уран бүтээлчид киног хэрхэн бүтсэн талаар сонирхолтой яриа өрнүүлж, одоо ажиллаж буй түүхэн сэдэвт кино, төслүүдийнхээ талаар танилцуулав.

Элчин сайд Н.Энхтайван Монголын эзэнт гүрний үеийн түүх, соёлыг кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлан таниулж, хоёр орны соёлын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж буй эрхмүүдэд талархлаа илэрхийлэв.