Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад харилцааны яамны Зүүн Азийн газрын захирал Тамаш Матуротой 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Н.Энхтайван шинээр томилогдсон захиралд баяр хүргэж, Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулав.
Уулзалтаар талууд хоёр орны улс төрийн харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлах, хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгч хооронд холбоо тогтоох, Унгар Улсад оршин суугаа монгол иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.