Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА АГНЕШ ФОРШТХОФФЕРТОЙ УУЛЗЛАА.

Нийтэлсэн 05/10/2026

Элчин сайд Н.Энхтайван Унгарын Үндэсний Ассамблейгаас 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан дипломат арга хэмжээнд оролцох үеэрээ Унгарын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Агнеш Форштхоффертой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Н.Энхтайван Монгол, Унгарын улс төрийн харилцан ойлголцол, дипломат хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар танилцуулж цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг унгарын талаас хүсэв.

Унгарын Үндэсний Ассамблейн дарга Агнеш Форштхоффер Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааг өндөр үнэлж цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.