Орчуулга
Та цахимаар орчуулга хийлгэх хүсэлтэй байгаа бол бичиг баримтын сайн чанартай зураг, эсхүл PDF файлаа mongolemb1@gmail.com хаяг руу мэйлээр ирүүлээрэй. Орчуулгыг ажлын 1-2 хоногт орчуулж, цахим шуудангаар хүргүүлнэ.
Та Элчин сайдын яамны доорх данс руу төлбөрөө шилжүүлээд бидэнд гүйлгээний баримтаа ирүүлээрэй.
Банкны нэр: MBH Bank
Дансны дугаар: 10300002-50111699-71003289
Дансны эзэмшигчийн нэр: Embassy of Mongolia in Budapest
Гүйлгээний утга: Orchuulga NEREE BICHNE UU
Нэрийн тодорхойлолт
Унгар Улсад төрөх хүүхдэд монгол нэр өгөх тохиолдолд эмнэлгээс нэрийн тодорхойлолт авчрах шаардлага тавьдаг тул хүүхдийг төрөхөөс өмнө нэрний тодорхойлолтыг Элчин сайдын яамнаас цахимаар болон биечлэн авах боломжтой. Нэрийн тодорхойлолт гаргахад шаардлагатай бичиг баримт, мэдээлэл:
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортын хуулбар;
- Хүүхдийн нэр, хүйс.
Та хүүхдийн нэрийн тодорхойлолт цахимаар авах бол шаардлагатай мэдээлэл, төлбөр төлсөн баримтын хамт хүсэлтээ mongolemb1@gmail.com хаяг руу мэйлээр ирүүлээрэй.
Тодорхойлолтыг ажлын 1-2 хоногт цахим шуудангаар хүргүүлнэ.
Та Элчин сайдын яамны доорх данс руу төлбөрөө шилжүүлээд бидэнд гүйлгээний баримтаа ирүүлээрэй.
Банкны нэр: MBH Bank
Дансны дугаар: 10300002-50111699-71003289
Дансны эзэмшигчийн нэр: Embassy of Mongolia in Budapest
Гүйлгээний утга: NT NEREE BICHNE UU
Бусад тодорхойлолт, лавлагаа
Та цахимаар бусад төрлийн тодорхойлолт, лавлагаа авах хүсэлтэй байгаа бол хүсэлтээ өөрийн бичиг баримт, холбогдох утасны дугаарын хамт mongolemb1@gmail.com хаяг руу мэйлээр ирүүлээрэй.