Владимир Столович нь 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Серби Улсын Белград хотод суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдож, 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамнаас экзекватураа (зөвшөөрлийн бичиг) гардан авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Хоёр талын харилцааг өргөжүүлэх: Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс хоорондын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол болон иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх,
- Иргэдийн эрх ашгийг хамгаалах: Серби Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийн хуль ёсны эрх ашгийг хамгаалах, шаардлагатай консулын үйлчилгээ, дэмжлэг, туслалцааг үзүүлэх,
- Элчин сайдын яамны үйл ажиллагааг дэмжих: Хоёр улсын төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд хоорондын шинэ түншлэлийг бий болгож, талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх.
Холбоо барих мэдээлэл
Хаяг: Bulevar Mihajla Pupina 117a, 11070 Belgrade, Republic of Serbia
Цахим шуудан: consul@mongoliaconsulate.rs
Утасны дугаар: +381 60 32 77 791 / +381 11 41 28 218
Ажлын цаг: Даваа–Баасан гарагт 10:00–13:00