Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу “Төлөөлүүлэгч” буюу иргэн Та өөрийн эрхийн хүрээнд итгэмжлэл үйлдэж, “Төлөөлөгч” (насанд хүрсэн иргэн, итгэмжлэл хүлээн авагч)-д тодорхой эрх олгож, төлөөлөгчөөр дамжуулан дараах үйлдлийг гүйцэтгүүлэх боломжтой. Тухайлбал:
- Бичиг баримт захиалах, хүлээн авах,
- Гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах,
- Хүүхдийг хилийн чанад руу аялах зөвшөөрөл олгох,
- Банкнаас бүх төрлийн үйлчилгээ авах,
- Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө худалдах, шилжүүлэх, бэлэглэх, захиран зарцуулах,
- Шүүхэд төлөөлөх, зэрэг болно.
Бүрдүүлэх баримт бичиг
Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
Монгол Улсын цахим иргэний үнэмлэх, эсхүл e-Mongolia-гаас авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа, эсхүл гадаад паспорт /Гадаад улсын иргэн бол паспортын хуулбар эсхүл гадаад паспортыг орлох бусад бичиг баримт/
Итгэмжлэл хүлээн авах хүний мэдээлэл
- Ургийн овог
- Эцэг, эхийн нэр
- Өөрийн нэр
- Регистрийн дугаар
- Монгол Улсад байнгын оршин суугаа хаяг
Холбогдох утасны дугаар
Итгэмжлэлийн агуулгаас хамааран нэмэлт бичиг баримтуудын хуулбар
Тухайлбал:
- Хүүхдийг хилийн чанад руу аялах зөвшөөрөл олгох,
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Хүүхдийн гадаад паспортын хуулбар
- Хилийн чанад руу хүүхдийг хариуцан аялах иргэн /итгэмжлэл хүлээн авагч/-ий гадаад паспортын хуулбар
- Банкнаас бүх төрлийн үйлчилгээ авах,
- Банкны нэр
- Дансны дугаар
- Үл хөдлөх хөрөнгө, газар, хөдлөх хөрөнгө худалдах, шилжүүлэх, бэлэглэх, захиран зарцуулах:
- Үл хөдлөх, газар эзэмшиг, газар өмчлөх эрхийн гэрчилгээ
- Нэмэлт бичиг баримтууд: гэрээ г.м.
- Шүүхэд төлөөлөх:
- Нэхэмжлэгчийн нэр
- Хэнд холбогдох хэрэг болох
Нэхэмжлэлийн шаардлага, г.м.
Үйлчилгээний хураамж
| Итгэмжлэлийн хураамж – 10 ам. доллар /3500 форинт*/ *Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө. |